Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр дөхөж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замууд ачаалал авч түгжрэл, саатал үүсэх хандлагатай байгааг ТЦА-аас мэдээллээ.
Тухайлбал, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Дүнжингарав худалдааны төв орчмын уулзвар, авто замуудын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хэсэг дээр зогсохгүй, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна