Хогийн суваг шатаж, утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргажээ

С.Гандэлгэр
14 цаг 40 минутын өмнө

Онцгой байдлын ерөнхий газарт дараах галын дуудлагууд өчигдөр бүртгэгджээ. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороонд иргэн А-ын 7х4 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байсныг ажиллаж унтраасан байна. 

Мөн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын дөрөвдүгээр багт айлын гэр шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраажээ.  

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин, Баянзүрх дүүрэг долдугаар хороонд хогийн сувагт хог шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид ажиллаж тус тус унтраасан байна. Энэ үеэр утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна