ЦЕГ: Өөрийгөө шатаах гэж оролдсон иргэнийг шалгаж байна

Х.Есү
2025/02/10

Өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 8-нд Central tower-н урд нэгэн иргэн өөрийгөө шатаах гэж оролдсоныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоосон. 

Тухайн иргэн өөрийн сошиал хуудаснаа шахмал түлшийг эсэргүүцсэн мэдээ мэдээлэл түгээдэг ба өнгөрсөн баасан гарагт өөрийгөө шатаана хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн талаар тодруулахад "Иргэн шахмал түлшийг эсэргүүцэж, өөрийгөө золиосолж шатаана гэх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байршуулсан байдаг. 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж уг үйлдлийг таслан зогсоосон. Тухайн иргэнийг үргэлжлүүлэн сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.152
    2025/02/10

    Жүжигчнээ шалгалж жүжиглэж байгаа юм байх даа танайхныл жүжиг юм бишүү үзүүлэх тоглолт гэдэг шиг

    Хариулах
  • 75.82.33.125
    2025/02/10

    Тэр нөхөр шахмал түлшээ асааж өөрийгөө шатааж харагдаач. Өөрийгөө утвал юу гэдгийн гэхээс. Задгай талбайд утна гэж юу байдаг юм бэ. Нам дагасан долоогч л биз.

    Хариулах
  • 66.181.161.59
    2025/02/10

    Зохиомол жүжиг байсан юм шүү

    Хариулах
  • 202.55.191.194
    2025/02/10

    ТИЙМЭРХҮҮ ЮМНУУД ГЭРТЭЭ АРХИА ГУДАРЧ БАЙГААД ЧАДАРНА БИЗ

    Хариулах