УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Энэ асуудал дээр "20 минутын хот үндэсний хороон" дарга Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.
Р.Эрдэнэбүрэн: Манай Ардчилсан намынхан нэг хүний үгээр хайрцаглагдаад яваад байдаггүй. Тиймээс янз бүрийн санал шүүмжлэл гарахыг үгүйсгэх арга байхгүй.
Засгийн газарт хамтарснаар явахгүй байсан олон төслийг явуулахын тулд л хамтарсан гэж ойлгож байгаа. Үр дүн нь ч гарч байгаа.
Их хурлын гишүүдийн хувьд Засгийн газарт шаардлага тавих нь зүй ёсны асуудал. Ч.Лодойсамбуу нарын залуу гишүүд зүй ёсны шаардлага тавьж байхад намаас хариуцлага тооцох нь зохимжгүй. Харин Засгийн газар огцорч болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.37.178
өөрөө сайд болсон юм чинь юу гэж огцроё гэх вэ дээ
Хариулах