Гэр бүлийн зургаан хүнээ алдсан О.Одбаяр хүү өнгөрөгч долоо хоногт олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тухайн үед хүүгийн хамт ажилладаг эмэгтэй Gerelnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Гэрэлмаад хандсанаар хүсэлтийнх нь дагуу мэдээлэл хийх зарыг нь түгээж тусалсан байдаг. О.Одбаяр хүүгийн мэдээллийн дараа шахмал түлшний асуудал, түүнтэй холбоотой улстөрчдийн нэрс яригдахтай зэрэгцэн сэтгүүлч Г.Гэрэлмаагийн цахим хаяг хакердуулж, шууд ба шууд бусаар дарамтанд өртөх болсон тухай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодруулснаа тоймлон хүргэж байна.
“Өнгөрсөн лхагва гаригт ажлаа хийж явахад багын найз маань утсаар холбогдсон. Хамт ажилладаг дүүгийнх нь ар гэрт хүнд явдал тохиолдсон. Одоо яахаа мэдэхгүй байна, туслаач гэсэн. Маргааш нь хүүтэй уулзаад сэтгэл маш их эмзэглэсэн. Нэг л өглөө сэрэхдээ гэр бүлээ харамсалтайгаар зуурдаар алдсан хүү сэтгэлзүйн хувьд маш хүнд, хэцүү байгаа нь харагдаж байлаа.
Сэтгүүлч хүний хувьд гэр бүл нь угаартаж амиа алдсан асуудлыг олон нийтэд мэдээлэхэд нь туслахаар болж, хэвлэлийн хурал зарласан.
Тэр үеэр ах, эгч хоёр нь гэх хүмүүс ирээд хориглохыг оролдож, элдэв бусаар хэлж, болиулахыг оролдох үед тэнд байсан хэвлэлийнхэн хүүг хамгаалж, мэдээлэл хийсэн.
Мөн О.Одбаяр хүүд хэлэх үгийг нь заасан зэргээр намайг гүтгэж байна. Тийм зүйл огт байхгүй. Харин зоригтой байгаарай гэж сэтгэлийн дэм өгч, хань болсон. Үүний дараа Хуульзүйн яамнаас болон өмгөөлөгчид гээд олон хүн над руу холбогдож байв. Харамсалтай нь хүүгийн ах эгч түүнтэй яриулаагүй.
Маргааш өдөр нь надад Фэйсбүүкээс мэдэгдэл ирж эхэлсэн. “Өөр хүн таны хаяг руу нэвтрэх гэж оролдлоо” гээд. И-мейл хаяг дээр маань ч гэсэн мэдэгдлүүд ирээд байв. Дараа нь WhatsApp хаяг орохоо больсон. Удаагүй фэйсбүүк хаягнааас маань миний утасны дугаарыг салгачихсан. Ингээд фэйсбүүк маань хаагдаж, и-мейлээ алдсан. Мөн хувь хүн рүү маань хандаж айлгаж сүрдүүлсэн тохиолдол ч гарсан.
Энэ уг нь улстөржих сэдэв биш байсан. Гэтэл МАН, АН-ын зарим хүмүүс өлгөж аваад улс төр хийж байна. Миний хувьд хүүд хүн ёсоор хандаж тусалсан. Асуудал нь шийдэгдээсэй гэж хүссэн. Гэтэл Засгийн газрын эсрэг чиглэсэн акц болоод хувирчихсан. Зориудаар элдэв гүтгэлэг, худал мэдээлэл ч их гарлаа.
Надад ирсэн дарамтаас болж, гэртээ ч очиж чадахгүй болгоомжилж байна. Сэтгүүлчийн ажлаа элдэв дарамтгүй хиймээр байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ARDIIN NAMIIN BOLOOD ARDIIN NAMIIN DARGA OYUERDENIIN HIIJ BGAA AJIL MEDEEJ . ARDIIN NAM CHIN IIM BUZARIIN NAM SHUU DEE MONGOLCHUUDAAA
Хариулах66.181.160.21
Сэтгүүлч нарыг тайван орхи
Хариулах45.117.34.124
сэтгүүлчийг тайван орхи
Хариулах