Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй

Х.Есү
2 цаг 25 минутын өмнө

Гуравдугаар сараас сайжруулсан шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Харин "Тавантолгой" түлш ХХК-аас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, "Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна.

Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг. “Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна