Галын улмаас нэг гэр, байшин, малын саравч, хоёр тонн орчим задгай өвс шатжээ

Zuv.mn
5 цаг 18 минутын өмнө

Улсын хэмжээнд өчигдөр 10 байршилд гал гарсан талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Чандмань багт , Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Сэлэнгэ аймгийн Сайхан сумд, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд гал гарсан байна. Галын улмаас нэг гэр, байшин, малын саравч, хоёр тонн орчим задгай өвс шатжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна