ТОДРУУЛГА: Ослоор гэмтсэн бага насны хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

Х.Есү
4 цаг 59 минутын өмнө

Орон нутгийн замд түргэний машин автобустай мөргөлдсөн осол гарч зургаан иргэн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уг ослын үеэр гэмтсэн долоо болон 14 настай хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна. Долоон настай хүүхдийн хувьд нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтсэн харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, дунд чөмөг шилбэний хугаралтай гэсэн оноштой байна. 

Хүүхдүүд одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна