Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээг зохицуулдаг журам шинэчлэгджээ. Шинэчилсэн журмаар насны доод хязгаар өөрчлөгдөж, 12-оос дээш настай иргэн Төрийн ордонтой танилцаж болохоор болсон байна.
Тодруулбал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээг иргэдэд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад
зориулсан Парламентын боловсрол олгох хөтөлбөр гэж хоёр ангилжээ. Ингэснээр, Парламентын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын 7-12 дугаар ангийн сурагчид Төрийн ордны түүх, Төрийн ордон дахь уран зураг, урлагийн бүтээлүүд, төрийн бэлгэ тэмдэг болон хууль хэрхэн бүтдэг
талаарх анхан шатны мэдлэгээ нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна