УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2025.04.15) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо.
Тус ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын 20 гишүүн багтан ажиллаж байна. Энэ удаагийн хуралдаанаараа төрийн өмчит үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг авч хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулж буй 73 хууль, УИХ болон Засгийн газрын хэд хэдэн тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг.
Ажлын хэсэг Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны давхардалт, удирдах зөвлөл, бусад албан хаагчдын цалин хөлсийн хэмжээ, худалдан авалт зэрэг асуудлыг судалж эхэлжээ.
Мөн шаардлагатай тохиолдолд тогтоолын төслийг өргөн барихаар төлөвлөсөн гэв. Ямартаа ч төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим үйлчилж эхлэх нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.147
Иймэрхүү царайтай хулгайч нар хулгайг яг зогсоож харагдаач
Хариулах