Ж.Чинбүрэн гишүүн ээ, “Би эрүүл мэндийн сайд болохгүй” гэж амлаач...

Zuv.mn
2025/04/23

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-д эмч мэргэжилтэй хэдхэн гишүүн бий. Тэдний нэг нь Ж.Чинбүрэн гишүүн. Хавдар судлалаар мэргэшиж, Хавдар судлалын үндэсний төвд мэс заслын эмчээс дарга хүртэл нь 20 жил ажиллаад улс төрд орж ирсэн хүн. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарын талаар хэлж байгаа үг, илэрхийлж байгаа байр суурийг нь олон нийт анхаарч сонсдог.

Гэтэл ариун цагаан эмч биш, харин ч бүр хачин сонин хандлагатай, эмийн бизнестэй нягт сүлбэлдсэн хүн байж мэдэхээр болоод явчихав.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр тэрбээр “БНСУ-аас хямд эм олж ирлээ” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу дайрч, багтартлаа уурладаг юм байна.

Сайдын хэлснээр бол, манай улс эм, эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчтэй нь шууд гэрээ хийж авах хууль эрхзүйн боломж бүрдүүлсэн. Хэрэглэгчдэд аль болох хямдаар хүргэх зорилгоор бий болгосон хуулийн боломжийг ашиглан, өвчтөнөөс гарах зардлыг 10 дахин буулгах ажил эхлээд явж байгаа юм  байна.

Эхнээсээ үр дүн гарч, чихрийн шижингийн нэг сар уух эм авахын тулд 60,000 төгрөг төлдөг байсан бол 6600 төгрөг, цус шингэлэх эмний нэг сарын хэрэгцээг авахын тулд 70-80,0 мянган төгрөг төлдөг байсан бол 7000-8000 төгрөг төлдөг болжээ.

Гэтэл Ж.Чинбүрэн гишүүн “Бид "Хэрэглэгчдийг хямд үнэтэй эмээр ханга" гээгүй, чанартай, боломжийн үнэтэй эмээр ханга гэсэн” гэж уурлаж байх юм. Үйлдвэрлэгчтэй шууд гэрээ хийхэд үнэ хямдарна. Олон үйлдвэрт санал өгөөд хамгийн хямдыг нь сонгохоор бүр ч хямдарна. Магадгүй энэ нь “Чанаргүй эм орж ирэх нь” гэж болгоомжлоход хүргэсэн байж болно. Гэвч эмийн чанар гэдэг тусдаа зүйл. Бид өөрсдөө стандартаа гаргаад “Ийм шаардлага хангасан эмийг энэ үнээр авья” гэж анхнаасаа танилцуулж байгаа гэдгийг Ж.Чинбүрэн сайн мэдэж байгаа. Энд бүртгэл хөнгөвчлөөд дистрибьютерүүд эм оруулж ирж сонголт үүсгэх боломж хэвээрээ байгаа гэдгийг ч мэдэж байна. Гэтэл яагаад тэгтлээ бухимдана вэ. Түүний амнаас гагцхүү хөнгөлөлт дээрээ 60-70, 70-80 мянган төгрөг нэмдэг байсан тэр ААН-үүдийн үг сонсогдоод байна уу гэж санагдсаныг нуух юун.

Ямартай ч хүмүүс одоо ч Гишүүн гэхээсээ илүү “Эмч” гэж дуудсан хэвээрээ байгаа энэ хүн хэрэглэгчдэд чанартай эм хямд үнээр зарахыг эсэргүүцлээ.

Кесерево хагалгаагаар төрж буй эхчүүд 400,000 төгрөгийн хөнгөлөлт авдгийг болиулах санал ч гаргасан дуулдлаа. “Өөрийгөө дараагийн Эрүүл мэндийн сайдаар төсөөлөөд удаж байгаа хүн” гэсэн хов ч сонсогдож байна.

Ж.Чинбүрэн гишүүнд хэлэхэд “Битгий л сайд болж үзээрэй”. Тань шиг хандлагатай хүн сайд болчихвол наад зах нь өвчтэй хүмүүс эмийн бизнесийнхний ашгийг халааснаасаа төлөх юм байна. Эхчүүд төрөхийн хүндрэлээс болоод эрсдэлд ч орж магадгүй нь. Өөр яах ч юм билээ.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.249
    2025/04/29

    Мөнхсайхан гэмтлийн эмнэлгийн захирал байхдаа эм нийлүүлэгч Азифармаас 3 тэрбум төгрөгийн авлига авч яармаг дахь барилгадаа хөрөнгө оруулсан ш дээ. Хэн хэн нь ноотой биз дээ...

    Хариулах
  • 59.153.113.33
    2025/04/25

    Хавдартай хүмүүсийг харин ч ёстой зоосны нүхээр лхардаг эмч байсан даа. Зовсон хүмүүс мэднээ. Одоо нээх энхийн цагаан тагтаа, энэрэнгүй үйлстэн болоод юухэв энэ одоо.

    Хариулах
  • 180.149.67.118
    2025/04/24

    чинбүрэн угаасаа "мөнгө" хардаг гэж дуулсан. үнэн л юм байна даа хөөрхий

    Хариулах
  • 139.5.216.72
    2025/04/24

    Хавдартай хүн их байх тусам таньд ашигтай юм бна гэЖ Өнөрөө хэлж байж билээ

    Хариулах
  • 103.168.34.81
    2025/04/24

    Ymarch bsn Munhshnaasaa tsever mergejiliin hun shuu ! ter n bol neg zahiin ezen naimaachin shuudee , erunhiilegchiin numurt Enhbayrtai tsug nuugdaj bgaad tuunii demjileer said bolson 2 buldug bdg ym !

    Хариулах
  • 66.181.190.43
    2025/04/23

    Мөнхбаясгалангийн шоуны баатар. Ковидын гавьяат. Үнэхээр аймаар муу хүн

    Хариулах
  • 202.126.88.223
    2025/04/23

    Jinkhene emchiin es zuitei bish, odoo bur Eruul Mendiig uls tur bolgoj hardag bolson shig…

    Хариулах
  • 122.201.31.46
    2025/04/23

    Эр хүний дотор эмэгтэй хүн эхээс төрснөөрөө тийчилнээ гэж...энэ дээ.

    Хариулах
  • 66.181.183.29
    2025/04/23

    Чинбүрэн чинь эмийн мафийн гишүүн байх шүү !!!

    Хариулах
  • 103.57.92.236
    2025/04/23

    Said bolj chadahgui sharandaa tenegted bga yumu. Bolson ch samrahaar shinjtei shu. Havdariin emnelegt bhad ymr aimar ashig sonirholtoi bailaadaa

    Хариулах
  • 66.181.186.80
    2025/04/23

    зүгээр гишүүнээрээ л бай л даа экс авгай чинь эрүүл мэндийн яаманд биз дээ гэр бүлээрээ байх юм уу новшоо

    Хариулах
  • 202.126.89.231
    2025/04/23

    Угаасаа хүэ муутай сэжгийн хулгайч.Архичин дахиад архинд орчихсон юмуу.Буруу зөрүү юм ярьж тэнэнтээд

    Хариулах
  • 202.126.89.105
    2025/04/23

    Хуурамч эм эмийн сангуудаар дүүрч иргэд эрүүл мэнд санхүүгээр хохирч олон жил болсон шүү Чинбүрэн энэ үйлдэлийг зогсооход их хувь нэмэр оруулсан гж боддог Одоогийн сайд ч бас сайн ажиллаж бгаа Хэн хэнд нь асуудал бгаа л бх

    Хариулах
  • 202.126.89.211
    2025/04/23

    Харин эсрэгэрээ эмийн мафийн эсрэг маш зоригтой тууштай тэмцэж байгаа штэ

    Хариулах
  • 66.181.189.242
    2025/04/23

    Чинбүрэнд итгэхгүй хүмүүс их. Одоо нэг их бусдын төлөө. Гэнэт амь орсон юм шиг дугараад. Бас их амбицтай, албан тушаалд дуртай ХУД гар.

    Хариулах
    • 66.181.177.114
      2025/04/23

      Худ цаашаа нөхөр үйлийн үрийн хаалга андуурдаггүй л гэдэг