Ч.Хүрэлбаатар: Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь манай улсад сөргөөр нөлөөлнө

С.Гандэлгэр
2025/04/24

Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал манай улсад хэрхэн нөлөөлөх талаар цахим хуудастаа бичжээ. 

Тэрбээр "Энэ өдрүүдэд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2025 оны хаврын уулзалт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын явуулж буй тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг анх 3.3%-иар өснө гэж тооцож байсан бол одоо 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгожээ.
Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг бууруулж тооцжээ. Тухайлбал АНУ-ын өсөлтийг 2.7%-иас 1.8%, Германы өсөлтийг 0.6%-иас 0.0%, Их Британы өсөлтийг 1.6%-иас 1.1%, Японы өсөлтийг 1.1%-иас 0.6% болгожээ.
Манай худалдааны гол түнш Хятадын 2025 оны өсөлтийг 4.6%-аас 4.0% болгон 0.6 нэгжээр бууруулжээ.

Эндээс юу харагдаж байна вэ гэвэл “Худалдааны дайнд ялагч байдаггүй” гэдэг нь олон улсын эдийн засагт батлагдсан аксиом юм шүү гэдгийг бүгдэд сануулж байна. Хожих орон үгүй, бүх тал хохирдог. Өргөн хүрээндээ бүх дэлхий хохирч байна.

Хятадын өсөлтийг 0.6 нэгжээр бууруулж тооцсоныг манай шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй. Манай экспортын ихэнх нь Хятадаас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө" гэжээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.101
    2025/04/24

    Ямар ч юманд бүгд ялагдана гэсэн теором бхгүй. Хэн нэг нь хожиж л таарна.

    Хариулах
  • 66.181.182.84
    2025/04/24

    Ene odo yuru shulse sawriilaad ywa boldo munch hunchanargui gadni tawiul daaa

    Хариулах
  • 122.201.31.81
    2025/04/24

    Тэгнэ" Эцэг нь Хятадад,үр хүүхэд нь Монголд байгаа учраас"

    Хариулах
  • 203.160.71.99
    2025/04/24

    Oyun-Erdene uurtuu heregtei hunee abch uldeegvi odoo goriin amsaj bgan ene l dee

    Хариулах
  • 66.181.186.80
    2025/04/24

    энэ эдийн засагч мэдлэгтэй хүн дээ яагаад засагт оруулахгүй байгаа юм вэ женкогоос болоод уу ХҮрэлсүх Оюун эрдэнэ хоёрт их л хэрэг болсон хүн дээ

    Хариулах
    • 43.228.130.188
      2025/04/24

      яаж тус болсон гэж Хотгор шанагын уурхайг зарж тус болсон гэжүү тийм байж магадгүй л юм

  • 202.126.89.99
    2025/04/24

    ЛУИВАРЧИН БАНК БУС ЭЗЭН УВС. ХҮРЭЛБААТАР

    Хариулах
  • 202.9.46.132
    2025/04/24

    Хятадын эрлийз хүн.

    Хариулах
  • 66.181.170.226
    2025/04/24

    Макро түвшний ийм эдийн засагч үнэхээр энэ засагт дутагдаад байгаа юм даа

    Хариулах