Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж 6.4 сая төгрөг залилсан иргэнийг хуулийн байгууллагаар шалгуулна

С.Гандэлгэр
2025/04/24

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийнх нь нэрийг барьж залилан хийсэн хүнийг хуулийн байгууллагад шалгуулах талаараа цахим хуудастаа нийтэлжээ. 

Тэрбээр, "Миний нэрийг барьж залилан хийжээ. СХД -т ийм хэрэг болсон байна. Өөрийгөө өмгөөлөгч Болорцэцэг гэх хүн СХД-ийн 19-р хорооны иргэн н.Хулан гэдэг хүн дээр очиж “би УИХ гишүүн Л.Мөнхбаясгаланг сайн танина, ойрхон ажилладаг. Танд тусална” гэж хэлээд

“- Азийн хөгжлийн сангийн зээл авч өгнө 200-400 сая төгрөгийн зээл гарах боломжтой, та хэдэн төгрөгийн зээл авах вэ гэж хуураад 1,500,000 төгрөг,

- Хүүхдийг нь БНСУ-д сургуульд явуулж өгнө, гэхдээ 6 сарыг дуустал онгоцны суудал захиалга дүүрсэн байгаа, УИХ гишүүн суудал зохицуулж өгнө гэж 1,850,000 төгрөг,

- Би танд туслах гэж өөрийн 99091934 утасны дугаараа хүртэл барьцаанд тавьж зээл авч байна, мөнгө хэрэгтэй гэж 3,000,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөг авсан байна.

Миний бие өмгөөлөгч н.Болорцэцэг гэдэг хүн огт танихгүй бөгөөд хэнийг ч байранд оруулж өгч чадахгүй, мөн Солонгос руу зуучлахгүй , зээл авч өгч ч чадахгүй нь үнэн билээ. Тиймээс миний нэрийг барьж иргэдийг хуурч мэхэлсэн үйл явдал дахин гарч болзошгүй тул иргэд заавал манай ажлын албаныхантай холбоо барьж лавлаж асуухыг зөвлөж байна. Мөн дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанартай үйлдийг хуулийн байгууллагаар шалгуулах болно оо" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.247
    2025/04/25

    Пөөх ариун сайхан нэр төрийг нь ёстой цусгүй алаад хаяжээ хайран сайхан нэр төр ай яа яа .Эн өмгөөлөгч Золзаяад барьцгүй тонгоруулсан тэр тэнэгүүд гохинээ ямар ч баримт нотолгоогүй луйварчинд мөнгөө өгч л байдаг нөгөөх нь авч л байдаг.Ер нь энэ төрлийн луйварчин бысданууд хог нэгээрээ л байгаад байна энэ хүүхэн өшөө олон хүнийг залилнаа нэр ус зурагтай нь олон нийтийн сүлжээнд тавиарай.Их говиос тодрон гарсан аугаа их хүмүүн орчин цагийн Мандухай хатныг ингэж гутаах гэж бас байдагаа ямар аймаар ен хайрт гишүүн төр түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа топ улс төрч сэтгүүлч хатагтай Мөнхбаясаа таны өлмий бат оршиг уах хоржийлоо алхсан газраас чинь адис авдаг шүү.

    Хариулах
  • 43.242.243.229
    2025/04/25

    Чи тийм юм хийж бсан юм бишүү тэгээд одо

    Хариулах