Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлчдийн эрх зүйн байдал улам дордож байна. Эгнээнээсээ шоронд алдаад дууслаа

Х.Есү
7 цаг 32 минутын өмнө

УИХ-ын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

"Мэргэжил нэгт нөхөддөө учирлах нь

Сэтгүүлч найз нараа, надад ийм санал байна. О.Алттангэрэл сайдын өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжсэн чинь зөв. 

Хэрэв энэ удаа бид унагавал дахиад нэг жилийн дотор өргөн барих боломжгүй болно. Нэг жил өнгөрөхөд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, дараа 2028 оны УИХ ын сонгууль тулахад энэ хуулийг батлах ч үгүй, өргөн бариулах ч үгүй. 

Миний бие 2005 онд энэ хуулийг УИХ аар хэлэлцэнэ гээд Шведэд хуулийн судалгаанд явж байлаа. Гэтэл өнөөдөр 2025 он. 20 жил өнгөрчээ. Батлагдсангүй. Бидэнд энэ хууль хэрэгтэй. Учир нь бидний эрх зүйн байдал улам л дордож байна. Эгнээнээсээ шоронд алдаад дууслаа.

 Салбарын нэр хүнд унаж байна. Галзуу солиотой лайвчдаас биднийг ялгахаа байлаа. Тиймээс эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө бол хүний заяамал эрхүүдийн нэг учраас хэт хуульчилж, дэг тогтоож бас болдоггүй. 

Болох хүрээнд нь хуульчилах ёстой. Бидэнд мэдээллийг нээгээд өг. Ярицлага, мэдээлэл өгдөггүй албан тушаалтан нарт хариуцлага тооцдог бол. Мэдээлэл нээгдвэл хүн гүтгэх боломжгүй болно. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгуулага бол ашгийн төлөө байх ёстой. 

Ашгаа ол, татвараа төл. Эх сурвалжаа хамгаалдаг эрх зүйн орчинг нээ…. Бас мөнгөтэй хүнд үйлчилсээр ирсэн Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж байгууллагыг хуульчилж хэрхэвч болохгүй.

Мөнхбаясаа чинь 28 жил энэ салбарт зүтгэсэн. Би 28 жил яг фронтод ажиллаж байгаад сая 2024 онд УИХ ын гишүүн болсон. Энэ салбарын сайн мууг дэндүү их мэднэ. 

Сэтгүүл зүй бол мэргэжлийн салбар. Үндсэн хуулиар иргэн бүргийн мэдэх эрхийн төлөө явдаг энэ салбарыг Фэйсбүүкчид, твитерчдээс ялгаж өгөх ёстой юм. Одоо л бид энэ хуулийг засч сайжруулаад батлахгүй бол хэзээ ч үгүй байх. 

Бод доо, 20 жил өнгөрлөө… Энэ хуулийг хүлээсээр. Хэрвээ энэ хууль сайжирч засагдахгүй бол унагаад хаячих шиг амархан зүйл үгүй билээ. Нураах, үгүйсгэх амархан. Бүтээж босгох засах сайжруулах хэцүү. Энэ удаа бүгдээрээ тултал яваад үзье. Болохгүй бол эргүүлээд татчихья. Тийм үү найзууд аа" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.43
    2 цагийн өмнө

    Лайфчин сэтгүүлч 2 ялгаа юү бна эргүү малнууд шантаажчин асууж бгаа асуулт нь бөөн баас

    Хариулах
  • 202.55.191.194
    5 цагийн өмнө

    Шантажчин сэтгүүлч, худал мэдээлэл түгээдэг сэтгүүлч, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаг сэтгүүлчид нэртэй новшнууд шоронд орох ёстой

    Хариулах