Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ

Х.Есү
11 цаг 55 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байна.

2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Жил бүхэн энэ тоо нэмэгдэж байна.

May be an image of 7 people and text

Гэр бүлд нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байна.

May be an image of 3 people and text that says 'Дэт ИН 2024 ЗАД Дэт Ин ХУНДЭТ ЗОЧИН'

Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй.

Даатгалын тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэн хугацаанд авдаг байх, бодлогын уялдаатай байдлыг хангана.

May be an image of 1 person, studying, crowd and text

2025 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, эрхзүйн шинэчлэлээ хийнэ.

2026 онд хуулийн хэрэгжилтийг хангуулан, тогтолцооны шинэчлэл хийж, 2027-2028 Үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх он жилүүд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна