Н.Эрдэнэхүүг төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй гэх шалтгаанаар халжээ

Х.Есү
11 цаг 6 минутын өмнө

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлжээ. Бид энэ талаар ЭМЯ-ны хуулийн хэлтсийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь үнэн. 

Шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байх тул 2025.05.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна