Зүрх ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Х.Батсайхан
4 цаг 19 минутын өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гарсан түймрийг бүрэн унтраажээ.  

Уг түймрийн  дуудлага өчигдөр /2025.05.04/-ний өдрийн 10:49 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу 98 алба хаагч 16 автомашинтайнаар ажиллаж, 12:02 цагт цурманд оруулан, улмаар 21:00 цагт бүрэн унтрааж дуусжээ. 

Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их, ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгааг ЦУОШГ-с мэдээлж байна.

Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж

  • Ногоон бүсэд зорчихгүй байх
  • Зуслангийн бүсэд оршин сууж буй иргэд хашааны шар өвсөө шатаахгүй байх
  • Гагнуур хийхгүй байх
  • Ил гал гаргахгүй байх
  • Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна