Олон улсын “Reporters Without Borders” (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ энэ сарын 2-ны өдөр олон нийтэд танилцууллаа.
Таван үзүүлэлтийг тус бүрт нь үнэлээд нэгтгэн дугнэж дундажлан гаргадаг энэ үзүүлэлт 2025 онд түүхэнд хамгийн доод үзүүлэлтдээ хүрснийг танилцуулгын эхэнд дурджээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөө дэлхий даяар хумигдаж, глобал шинжтэй болж байгааг илтгэсэн байна.
Монгол Улсын тухайд, энэ жил 52.57 оноотой 102-т бичигдлээ. Өмнөх жилийнхээс дундаж оноо нэгээр, эзэлсэн байр долоогоор ахижээ.
Таван үзүүлэлтийг нэгтгэж харвал:
Байгууллагын шинжээчид манай улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг нөхцөл байдлыг “Олон ургальч үзлийг хүндэтгэдэг ч, эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, хууль эрхзүйн орчин хангалтгүй” хэмээн дүгнэсэн байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг уламжлал ёсоор Скандинавын хойг, баруун Европын улсууд тэргүүлжээ.
Тодруулбал, Норвег улс 92.31 оноогоор тэргүүлж, Эстони, Нидерланд, Швед, Финланд, Дани, Ирланд, Португал, Швейцар, Чех улсууд удаалсан байна. ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири, Хятад зэрэг орнууд сүүлийн байруудад оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна