Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна

Х.Есү
2025/05/19

СХД-ийн 33 дугаар хороо, Тахилтад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. 

Уг цогцолборын барилга угсралтын ажил 89 хувьтай үргэлжилж байна. Тус барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай юм. 

Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна. Тус цогцолборын барилга угсралтын ажлыг “Байгаль-Алтай” ХХК хийж гүйцэтгэж байна. Тус цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.204
    2025/08/16

    Хэзээ ашиглалтанд орхуу

    Хариулах