С.Баярбилэ​г: Барилгын өргөгч төхөөрөмжийн тросс тасарсны улмаас гурван хүн нас барж, гурван хүн ухаангүй байна

Zuv.mn
5 цаг 19 минутын өмнө

Ховд аймагт баригдаж буй барилгаас 11 хүн унаж, 3 нь газар дээрээ нас барсан хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.


Энэ талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: "Энэ тавдугаар сарын 17-ны өдөр 16:50 минутын орчимд Ховд аймгийн Жаргалан сумын нутаг нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн. 

Урьдчилсан байдлаар 2024 оны 4-р сараас эхлэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаар гурван иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулаад ажиллаж байна. Тухайн хэргийн явц шалгалтын явцад тогтоогдож байгаа нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэрэгтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах ажил нэлээдгүй хийгдэнэ.

Тус хэргийн улмаас гурван иргэн нас барж, гурван иргэн ухаангүй хүнд байна. Мөн таван иргэн эрүүл мэндийн үйлчилгээ аваад явж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна