Галын улмаас 36700 электрон тоолуур, 6 машин, 9 мотоцикл шатжээ

Х.Есү
2025/05/20

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Онцгой байдлын алба хаагчид галыг 17:43 минутад галыг бүрэн унтраасан юм. 

Дэд станцын аж ахуйн хашаанд хураалттай байсан 36700 ширхэг электрон тоолуур, “Ssangyong Musso”, “УАЗ 220695”, “Nissan Cabstar”, “УАЗ 220692”, “Ssangyong Istana”, “Nissan ZN2033UBG4” загварын 6 автомашин, 9 ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр кабель утас, 0.05 га талбайд шар өвс, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна