Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилжээ

Х.Есү
4 цаг 48 минутын өмнө

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө залилжээ.

Цахим орчинд 2024 оны 11 дүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хүнд өвчтэй яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардалд хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн зураг, ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан 2500 орчим иргэнээс хандив авч

Тодруулбал, 2500 иргэнээс 5000-500.000 хүртэлх хэмжээний мөнгийг дансаар шилжүүлэн авч залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь Фэйсбүүкт олон хаяг нээж, хандив тусламж хүссэн зар мэдээллийг олон гишүүнтэй группт түгээснээр иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө авчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна