“Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга дуусахад 1 хоног үлдлээ

Х.Есү
2 цаг 56 минутын өмнө

Монгол Улсын иргэн өөрийн нэрийн дансандаа нэмэлт орлого хуримтлуулах хүсэлтэй эсэх санал асуулга 05 дугаар сарын 12-ноос эхэлсэн бөгөөд хаагдахад ердөө 1 хоног үлдсэн байна. 

Иргэд E-Mongolia системийн портал болон мобайл сувгуудаар дамжуулан саналаа өгөх боломжтой.

Та дараах дөрвөн төрлийн орлогыг нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжиж буй эсэхээ “Тийм” эсвэл “Үгүй” гэж хариулан илэрхийлнэ. Мөн нэмэлт санал, санал бодлоо бичих талбартай байна

  1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  2. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  3. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн ногдол ашгийг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх сонголтоос та “тийм” эсвэл “үгүй” гэсэн сонголтыг хийх бөгөөд мөн бусад саналаа бичих талбартай.

            Хэрхэн санал асуулга өгөх вэ?

  • E-Mongolia систем рүү бүртгэлтэй хаягаараа нэвтрэх
  • Профайл хэсэг рүү хандан “Төрд байгаа миний мэдээлэл” цэсээс Санал асуулга хэсгийн сонгон саналаа өгөх боломжтой.

Иргэн та Үндэсний баялгийн сангийн зохистой бүрдүүлэлт, үр өгөөжтэй зарцуулалтад өөрийн санал бодлоо тусгах энэхүү чухал санал асуулгад идэвхтэй оролцоорой. Таны оролцоо Монгол Улсын ирээдүйн баялгийн хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна