БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг хилийн боомтуудын ажиллах хуваарийн гаалийн байгууллагаас танилцууллаа. Ирэх сард ОХУ-тай хиллэдэг Тэс, Ульхан, Боршоо, Арцсуурь зэрэг автозамын дөрвөн боомт 1, 11, 12, 13, 14-ны өдөр хаах хуваарьтай байна. Мөн Цагааннуур, Ханх боомт 11, 12, 13 буюу гурван өдөр амарна.
Мөн зургаадугаар сарын 1 болон 11-ны өдөр Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг автозамын боомт амрах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна