Гарц хааж машинаа тавьсан жолоочид шаардлага тавихад эсэргүүцэн маргаан үүсгэжээ

Х.Есү
Өчигдөр 10 цаг 38 минут

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж зогсоод 1 цаг гаруй утсаа авахгүй байснаа гарч ирээд хэл амаар доромжилж байгаад, дахин машинаа цоожилж орхиод буцаад орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалган замын зорчих хэсэгт иргэдийн тээврийн хэрэгслийг хааж байршуулсан Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан ирүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг хэлж тайлбарлахад тухайн орчимд байсан жолооч нартай маргалдаж, улмаар алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар байршуулж, учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.99
    23 цагийн өмнө

    Yun garst. Zam, yvgan hunii, zam, zamiin zorchih , garts orts, bus buudal bugd deer mashin. Irged nohoi bolson.

    Хариулах
  • 103.212.118.254
    Өчигдөр

    Ер нь энэ талаар торгуулийн цахим арга хэмжээг сайжруулаад өгөөчдээ. 7хоног торгуулиа төлөхгүй бол нэмж торгоод 14 хоног төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Оролцсон дохиолдолд 3хоног албадан зам засуулж машиныг нь хөдөлгөөнд оруулахгүй гэх мэт арга хэмжээ авч болно. Зогсоолгүй үйлчилгээний газар цэцэрлэг сургууль гэх мэт газрын ажиллах эрхийг нь түтгэлзүүлж болнодоо

    Хариулах