БНХАУ, БНСУ, Узбекистан, Тайландын иргэдийг албадан гаргалаа

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 45 минут

Гадаадын иргэн, харьяатын газраас дөрвөн улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх нөхцөлтэйгөөр албадан гаргажээ.

Улсаар ангилбал, БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, Узбекстаны 2, Тайландын нэг иргэнийг ийнхүү албадан гаргасан байна.

Зөрчлийн тухайд, 39 иргэний 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гурав нь нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, дөрөв нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн аж.

Монгол Улс хүлээж авах жуулчдын тоог нэмэгдүүлэхээр визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчил гарч, албадан гаргагдсан гаднын иргэдийн тоо нэмэгдэж байна.

Энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгджээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.52
    Өчигдөр

    Хятадын иргэдийн бүгдийг нь гаргаа.

    Хариулах