32 настай эрэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэрэгт холбогдуулан 15-17 насны иргэдийг шалгаж байгаа аж.
ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг: "Энэ сарын 25-ны өдрийн 12:40 минутын орчимд БЗД-ийн 27-р хороо дунд Дарь-эхийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн хүрээнд харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч шалгалтын ажиллагаа явуулсан.
Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17насны 3 иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Одоогийн байдлаар амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагад холбогдох тогтоолыг хүргүүлсэн байгаа. Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна