С. Энхболд: Диализийн эмчилгээг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр үзүүлж байна

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 35 минут

"Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд гемодиализийн эмчилгээ үзүүлдэг "Медвик эмнэлэг" өвчтөнүүддээ үзүүлэх эмчилгээ, үйлчилгээгээ зогсоосон" гэсэн мэдээлэл цахим орчинд гарч, олон нийтийн дунд "Эрүүл мэндийн даатгалын сангаас гемодиализийн эмчилгээ үйлчилгээнд олгох санхүүжилт хасагдсан" гэсэн ойлголт түгээд буй. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд залрууллаа.     

Тэрбээр, "Диализийн тусламж үйлчилгээ бол нэн шаардлагатай ангилалд орсон. Энэ жилийн ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол дээр оношийн бүлгийг "Архаг", "Төлөвлөгөөт", "Цочмог" гэх гурван бүлгээр хувааж үзсэн. Диализийн тусламж үйлчилгээ нь "Төлөвлөгөөт" үйлчилгээнд багтдаг. Энэ утгаараа ямар нэгэн хязгаарлалт байхгүй. 

Оношийн бүлгээрээ эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн улсын болон хувийн 50-иад эмнэлэг бий. 2024 оны байдлаар нийт 2500 орчим өвчтөний эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас худалдаж авсан. Энэ хүрээндээ ч гэсэн бодлогын зохицуулалт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, диализийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн квот тогтоогоогүй. Тусламж үйлчилгээ хэвийн, оношийн бүлгээрээ санхүүжээд явах боломжийг бүрэн тавьж өгсөн" гэсэн юм. 

Мөн асуудал үүссэн эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдэдээ хандаж мэдэгдэл гаргажээ.  






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна