Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэд үнэмлэхээ E-Mongolia системээр захиалах боломжтой юм.
Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн орноос олгосон, уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд шаардагдах бичиг баримтыг үндэслэн Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгодог болсон билээ.
Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх хэрхэн захиалах вэ?
Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 1,2,3 жилээр олгогддог ба жилээсээ хамааран үнийн дүн зөрүүтэй байна.
Харин та цахимаар захиалах боломжгүй бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбарт хандан шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн Монгол улсын Олон улсын жолооны үнэмлэхээ захиалаарай.
Жич: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.
Олон улсын жолооны үнэмлэх үйлчлэх хүчинтэй улсууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна