Сэлбэ дэд төвийн 10,063 орон сууцны барилгын бүтээн байгуулалт өнөөдөр эхэлнэ

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 48 минут

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд байгуулагдах  анхны жишиг “20 минутын хот”-ын орон сууцны барилгуудын бүтээн байгуулалт өнөөдөр эхэлнэ.  

 Эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарчээ. Эдгээр компаниуд 10063 айлын 113 блок барилгыг барьж, ашиглалтад өгөх юм.

Газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барина. Мөн 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тухайлбал, 

  • 6.7 км авто зам, 
  • Цахилгаан холбооны 5.3 км шугам, 
  • Дулаан хангамжийн 9.7 км шугам, 
  • Ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 
  • 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 
  • 1000 метр куб усан сан, 
  • Гурван гүүр, 
  • Дулааны станц, 
  • Мэдээлэл холбооны төв, 
  • Бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 
  • 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад орууллаа хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна