Сошиал ертөнцөд мянгатын охин гэх нэрээрээ олонд танигдсан "Senso" энтертайментын жүжигчин Б.Алтансувдыг онцоллоо. Түүний хийсэн контент нь нэг хоногийн дотор 2.5 сая хүнд хүрсэн бөгөөд Монголчуудын сэтгэлийг ихээхээн хөдөлгөсөн юм.
-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд үзэгчдэдээ өөрийг танилцуулахгүй юу?
-Үзэгч, уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Алтансувд гэдэг. “Senso” энтертайнментын жүжигчин. Архангай аймгийн Батцэнгэл сумаас гаралтай. Миний ижий, аав хоёр минь олон жил мал маллаж амьдарсан. Би багаасаа л хөдөөний амьдралаар амьдарсан ийм л энгийн эгэл жирийн эмэгтэй байна.
-“Мянгатын охин” гэх нэрээр цахим сүлжээнд нэлээдгүй олны анхаарлыг татлаа. Контентын санаагаа анх яаж олов?
-Энэхүү контент маань нэг өдрийн дотор л 2 сая гаруй үзэлт авч, олны хайрыг татсан. Анх санаагаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэж хийсэн. Контент гэхээрээ л гял цал, гоё сормуус хумстай, цагаан арьстай байх албагүй шүү дээ. Яагаад над шиг улаан хацартай эмэгтэй хөдөөгөө сурталчлаад контент бүтээж болохгүй гэж бодсон. Гэхдээ ийм их хандалт аваад улс даяараа бэлэг сэлт өгнө гэхдээ хүрнэ гэж огт төсөөлөөгүй.
-Иргэдийн зүгээс энэхүү контентыг хандалт авахаас гадна хүний сайхан сэтгэл дээр тоглолоо, эсвэл ямар нэгэн сенсацыг дарах гэсэн арга гэх мэтээр харлуулаад байх шиг. Энэ дээр тайлбар өгөөч?
-Тэрэн дээр их гайхсан. Жүжигчин хүн жүжиглэсэн төдий шүү дээ. Хоронзон гишүүний контент дээр гардаг хэрүүлч сэтгүүлч чинь одоо хөдөөний хөөрхөн охин болж үзэгчидтэйгээ уулзаж байна. Дүр бүтээж нийгэмд танигдах бол энгийн л үзэгдэл. Хүний сайхан сэтгэлээр тоглоё эсвэл ямар нэгэн сенсац дарна гэж огт хийгээгүй.
ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДООРХ ВИДЕОНООС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1.183.3.178
Shal teneg
Хариулах103.212.117.245
Монгол охин гэхээр л улаан хацартай, хөдөөний охин гэх юм. Одоо байдал өөрчлөгдчихөөд байна
Хариулах202.9.47.38
Энэ хүнийг хумсаа нуусан эмэгтэй гэсэн мэдээ байсан.
Хариулах