"Бага газрын чулууны аялал жуулчлалын бүс"-ийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулж буй Стийл Проект ХХК-ийн төлөөлөлтэй өнөөдөр аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс уулзалт хийлээ.
Уулзалтаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун малчин кемпүүд ажиллах боломжтойгоор талөвлөх, байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах арга хэмжээ авах, хөв цөөрөм байгуулах, төв замаас аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто замыг барих, зардал ашгийн тооцоог бодитой гаргах зэрэг ажлуудыг төлөвлөх зэрэг саналуудыг өгөв.
Гүйцэтгэгч компани дээрх саналуудыг тусган, ТЭЗҮ-г сайжруулан экспертизээр оруулан батлуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна