Нэг ээжийн гурван охин гурвуулаа "Алдарт эхийн одон" авчээ

Х.Есү
Өчигдөр 15 цаг 45 минут

Өнөөдөр Архангай аймгийн Их Тамир сумаас ирсэн М. Хишиг-Уулын бага охин Алдарт эхийн одонгоо гардан авч, тус гэр бүлийн гурван охин гурвуулаа одонтой болж эх хүний бахархам түүхийг бүтээлээ.

Тэрбээр гурван охин, гурван хүүтэй. Том охин нь анх одон авахад “Ээжтэйгээ адилхан одон авлаа” хэмээн баярлаж байсныг тэр дурсаж байлаа. Харин өнөөдөр отгон охин нь  одонгоо гардан авлаа.

М.Хишиг-Уул: “Ээж байна гэдэг бол жаргал юм байна. Өнөөдөр үнэхээр аз жаргалтай өдөр байлаа. Бүх ээжүүдийн таван сайхан заяа тэгширч, арван цагаан буян дэлгэрч, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай” хэмээн хэллээ.

Бага охин С. Мөнхзаяа:  “Хайрт ээж, эгч нар, ханьдаа бүгдэд нь баярлалаа. Намайг ойлгож, дэмжиж, хайрладаг ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүх одон авч байгаа ээжүүддээ халуун баяр хүргэе. Одон авах мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа” 

Том охин С. Мөнхтуяа: “Өнөөдөр одон авч байгаа ээжүүд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Монголын үрс маш олон болтугай. Монгол орон минь сайн сайхан байг ээ гэж ерөөе”

Дунд охин С. Мөнхсайхан: “Анх одон авч байхад миний хань хүндэт харуулаар зогсож, Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авч байхад ард минь зогсож байсан. Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өнөөдөр дүү минь одон аваад мөн адил сайхан байна. Одон авсан бүх сайхан ээжүүддээ баяр хүргэе" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.187
    6 цагийн өмнө

    Сайхан байна. Баяр хүргэе.

    Хариулах