Г.Оюунчимэг: Хамгийн анх ээж болоход ээжийгээ их боддог юм байна лээ

Х.Есү
Өчигдөр 16 цаг 36 минут

Эхийн сэтгэл, үрийн хайр хоёр дэлгэрч, Монголын олон мянган ээжүүд Төрийн ордны хүндэт тайзан дээр энгэртээ “Алдарт эхийн одон”-гоо гялалзуулсан энэ сайхан өдөрт бахархалт түүхүүдийн нэгийг бид онцолж байна.


Өнөөдөр Алдарт эхийн одонгоо гардан авч, баярт мөчөө хуваалцсан нэгэн ээж бол Г.Оюунчимэг юм. Тэрбээр 2010 онд анхны охиноо өлгийдөн авч байсан тэр мөчийг дурсахдаа, “Төрөх яг тэр агшинд хүн хамгийн түрүүнд ээжийгээ боддог юм байна лээ” хэмээн сэтгэл догдлон ярив.

Г.Оюунчимэг: “Өнөөдрийн сэтгэгдэл маш өндөр байна. Үнэхээр гоё мэдрэмж. Би дөрвөн сайхан охинтой, тэд маань цэцэг шиг л харагддаг. Өөрөө ч цэцэг тарьдаг болохоор үргэлж цэцэгс дунд, хайр халамж дунд амьдарч яваа минь азтай. Үргэлж миний дэргэд түшиж тулж байдаг хайртай ханьдаа баярлалаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна