О.Болормаа: Монголын ирээдүй ээжүүдээр бүтээгдэж байгаа гэж бодох төдийд л хоолой зангирч, сэтгэл хөдөлж байна

Х.Есү
Өчигдөр 16 цаг 39 минут

Дөрвөн охины ээж О.Болормаа өнөөдөр Алдарт эхийн одонгоо төрийн тэргүүнээс гардан авч, баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Түүнд энэ баярын хором зөвхөн одонгоор хэмжигдэх зүйл биш юм. Тэрбээр ээж байна гэдэг, хүүхдээ зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлж байгаа гэдгээ хамгийн том бахархал гэж хэлсэн юм.


О.Болормаа: “Дөрвөн хүүхэд төрүүлснийхээ шагнал болгож өнөөдөр одонгоо Төрийн ордноос гардан авах үнэхээр гоё байлаа. Энэ бол миний улс орондоо өөрийн хэмжээнд хийж бүтээсэн зүйл гэж бодож байна. Монгол Улс минь илүү хөгжиж, сайхан болно гэдэгт итгэлтэй байна. 

Одон авна гэдэг үнэхээр гоё. Харин ээж байна гэдэг бүр илүү гоё, бүр бахармаар зүйл. Яагаад гэвэл би өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ хийж байгаа.Хүүхдүүдээ хүмүүжүүлж, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгохыг хичээж яваа болохоор юм шүү дээ. 

Тэрээр ээж бүрийн зүрх сэтгэл, тэвчээр, хүч чадал ямар агуу болохыг онцолж “Монголын минь сайхан ирээдүй өнөөдрийн ээжүүдээр хэмжигдэж бүтээгдэж байгаа гэж бодох төдийд л хоолой зангирч, сэтгэл хөдөлж байна. Үнэхээр их бахархаж байна” хэмээлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна