Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын болон Засгийн газрын асуудлыг товч ярилцсан. МАН-ын бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцсэн юм билээ.
Намууд улс орны эрх ашгийн төлөө нэгдэж, хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Үүн дээрээ л нэгдмэл байр суурьтай байх нь зүйтэй гэж гурван намын дарга өчигдөр ярилцсан. Хэрэв УИХ хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлнэ гэвэл үргэлжлэх ёстой. Үзүүлэхгүй гэвэл шинээр томилогдох Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ.
Олон улс наашаа харчихаад байна, хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд байгаа энэ үед бужигнаад л эхэлбэл эцэстээ улсаараа хохирно. Одоо Ерөнхий сайдын хувийн асуудал бол тусдаа. Хамтарсан Засгийн газрын асуудал тусдаа гэдгийг анхаарч харах ёстой юм. Энэ Засгийн газрын үед ямар ч хулгай гараагүй. Хяналт сайтай байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.193
Nohoi muurnii hool mool avsan yum bish uu
Хариулах