Энэ сарын эхээр Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерийг шалгаруулсан. Монголын аж ахуй нэгжүүдийн зүгээс тендерт материалаа өгсөн ч эхний шалгуурыг ч хангаж чадалгүй бүдэрсэн байдаг.
Хэдийгээр манайд орон сууцны хороолол барих боломжтой олон дотоодын компани бий хэдий ч 10 мянган айлын орон сууц бүхий цогцолбор хороолол барих хэмжээний туршлагатай компани одоогоор байхгүй байгаа аж.
Сэлбэ дэд төв орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын ажлыг гүйцэтгүүлэх хоёр багц тендерийн нийт өртөг нь 827 тэрбум төгрөг бөгөөд энэ нь Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна. Энд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина.
Эхний ээлжид 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж буй.
Дотоодын компаниуд зарлагдсан тендерийн ямар шалгуурт бүдрэв:
Тендерт шалгарсан одоогийн Хятадын компаниуд нь ирүүлэх материалдаа үүсгэн байгуулагдсан, оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргаж аудитаар орсон санхүүгийн тайлан, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримт бичиг, харилцагч арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээллийг ирүүлэх шаардлагатай хэмээн тусгасан байна.
Мөн тусгай зөвшөөрлийн хувьд, Барилга, хот багйуулалтын яамнаас олгодог 6 зөвшөөрлийг эзэмшдэг байх шаардлагатай. Үүнээс гадна тендерийн баталгааны дүн 1.8 тэрбумыг захиалагчийн дансанд байршуулна зэрэг шаардлагуудыг хангаж байж ийн тендерт шалгарсан байна.
Дотоодын компаниудын зүгээс хоёр үе шаттай зарласан уг Сэлбэ дэд төвийн тендерт оролцох боломжгүй болсон хэмээн шийдвэрийг эсэргүүцээд буй. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон гэдэг шаардлага хэлээд байгаа ч энэ нь 2-3 блок орон сууц бус цогцолбор хороолол тул гүйцэтгэлийн зардал өндөр тул ийн босгыг олон улсын жишиг стандартаар тогтоосон байна. Дотоодын компаниуд харин босгыг намсгаж, цөөн орон сууц гүйцэтгүүлэх маягаар, жижиглэх санал тавьдаг.
Нөгөө талд, цогцолбор хороолын нэг үе шат нь 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалт тул нэгэнт эхэлсэн тохиолдолд дотоодын компаниуд барилгын бүтээн байгуулалтын процессийн үедээ санхүүгийн бэрхшээл хүндрэл үүсгэх вий гэдэг эрсдэл ч эндээс харагдана.
Одоогийн тендерт шалгарсан компаниуд нь энэ хэмжээний орон сууцны хороолол барьж байсан туршлагатай бөгөөд хөнгөлөлтгүй, өндөр дүнтэй тендерийн баталгаа бүхий саналуудыг ирүүлсэн учир шалгарсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна