Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх яг одоо нээлттэй хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл дээд шүүхийн гадна П.Батчулуун эмчийн ар гэр болон эмч нар байр жагсаж, байр сууриа илэрхийллээ.
Ар гэрийнхний зүгээс, “П.Батчулуун ах маань эрүүл мэндийн салбарыг өнөөдрийн түвшинд хүргэх гэж нойр хоолоо хасаж, мэддэг чаддаг бүхий л зүйлээ дайчилж ажилласан. Хэрэг биш гээд дэлхий нийтийн эмч нар хэлээд байхад яагаад яллах гээд чичрээд байгааг ойлгохгүй байна. Салбарынхны янз бүрийн мөнгө төгрөгийн асуудал байна уу гэж хардаж байна. Өнгөрсөн хугацаанд хардаж байгаагүй. Одоо бол хардаж байна. Ах маань анхнаасаа мэс засалд ороогүй, эртхэн солих донорын багт ажиллаагүй. Донорын эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг монголд нутагшуулсан хүний хувьд өөрөө буруугүй гэдгээ нотлохын тулд зөвшөөрч хоригдсон. Зөндөө хүний амь нас аварсан хүнийг амь насаар нь дэнчин тавиад хорьж байгаад харамсаж байна” гэлээ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна