58-р бага сургуулиас Дамбадаржаагийн чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх хэсгийн замын суурин бүтээцийг хүчитгэж, асфальтбетон хучилт хийх аж. Уг ажлын хүрээнд тус замыг 2025 оны зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас 12-ны 06:00 цаг хүртэл түр хугацаанд бүрэн хаана.
Иймд иргэд, жолооч нар энэ хугацаанд бусад зам, чиглэлийг сонгон зорчихыг Нийслэлийн Зам хөгжлийн газраас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна