Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дэгдсэн түймрийг бүрэн унтраажээ

Zuv.mn
17 цаг 57 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар энэ сарын 06-наас дэгдсэн ойн түймрийг өнөөдөр бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажилд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна