ХУД-ийн ЕБ-ын сургуулийн сурагчдад “Цахим орчны хэрэглээ, цахим гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн сургалт зохион байгууллаа

Zuv.mn
2025/02/06

 Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөр насны хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон Электрон тамхины хор уршиг зэрэг нөлөөллийн сургалт зохион байгууллаа.

2025 оны 02 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 7, 115, 118 дугаар сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагчдад дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран цахим гэмт хэрэг, хорт зуршлуудын хор уршиг, гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар зөвлөмж, мэдээллийг өгч, асуусан асуултад хариулан чөлөөт ярилцлага хийлээ.

Тус сургалтыг дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг үүргийн байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна