Дөрвөн настай охиныхоо хамт хөршдөө хутгалуулж нас барсан эмэгтэй найман сартай жирэмсэн байжээ

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 20 минут

Дөрөв, гурван настай хоёр хүүхэдтэйгээ хамт байсан эмэгтэй рүү хөршийнх нь этгээд халдаж, эмэгтэй болон дөрвөн настэй хүүхдийн аминд хүрч, гурван настай хүүхдийг хүндээр шархдуулсан хэрэг өчигдөр шөнө Нийслэлийн БЗД-ийн 27 дугаар хороонд гарч  гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ хэргийн хохирогч эмэгтэй найман сартай жирэмсэн байсан нь ил болж олон нийтийг дахин цочирдууллаа.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжид энэ хэргийн талаар “2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь-эхийн ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулж, 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна” гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    Өчигдөр

    Ийм Нийгмээрээ галзуурагчид мансуурагчид Сүргийн архидалт ийм байдалд хүргэж байгаа хөөрхий бие давхар эмэгтэй хүүхүүдийг зүгээр нохой муур огтоно нядалж байгаа нь жирийн үзэгдэл болчихсон Ардчилал хүний эрх эрх чөлөө чөлөөт ертөнц гээд бодчихсон Нийгмээрээ мансуурагчид ойн гутаж байг ийм бохир заваан балиар хогын цэг шиг улсаар зайлах юм амьд байгаа дээрээ

    Хариулах
  • 183.177.99.226
    Өчигдөр

    Жинхэнэ Ардчдчилал эрх чөлөөний орон хүний эрх чөлөөг дээдэлдэг Неоколончлогдсон орны нүүр царай хүний эрх эрх чөлөө чөлөөт ертөнц Тэнэг мулгуу архичин мансуурагч нийгмээрээ хагас галзуурчихсан Төргүй эрх дураараа дургагчдын галзуу солиотой нийгмээрээ 35 хоног СҮРГИЙН АРХИДАЛ МАНСУУРЧ өнөөдөр л өндөрлөж байх дүр зураг

    Хариулах