АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын зөрчил хоёр улсын дипломат ажилтнууд болон цэргийн эрхтнүүдийн харилцаанд нөлөөлж, хамтын хажиллагааг нь сулруулсан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
“Financial Times”-ын мэдээлснээр, АНУ Иранд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн гэх ч үнэн хэрэгтээ Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр цагаас эхлэлтэй гэнэ.
АНУ өмнө нь Британийн Глостершир дэх цэргийн байгууламжийг ашиглах зөвшөөрлийг автоматаар шахуу авдаг байсан бол тэр үеэс хойш хугацаа шаарддаг болж эхэлсэн юм байна.
Улмаар “Их 7”-гийн бүлгийн уулзалтын үеэр Д.Трамп Кир Стармерт хандаж, Ойрхи Дорнодод явуулах цэргийн ажиллагаанд Британийн дэмжлэг хэрэггүй гээд, цэргийн байгууламжуудаа ашиглуулахаас цааргалж байгааг битүүгээр сануулсан гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна