АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрх баригчидтай нь тохиролцоонд хүрсэн эсэхээс үл хамааран 2-3 долоо хоногийн дараа Ираныг орхино гэж мэдэгджээ. Цагаан ордонд хийсэн түүний мэдээллийн агуулгыг товчлон хүргэж байна.
-Маш ойрын хугацаанд Ираныг орхиж гарна. Цэргийн ажиллагааг ч зогсооно. Магадгүй 2-3 долоо хоногийн дараа...
Тэрбээр Израильтай хамтран Иранд явуулсан цэргийн ажиллагааны гол зорилго цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүчин чадал, нөөц бололцоог нь багасгах явдал байсан бөгөөд энэ зорилгодоо бараг хүрсэн тул ажиллагаа удахгүй дуусна гэсэн байна.
АНУ Ираны агаарын орон зайд бүрэн хяналтаа тогтоосны дээр дэглэм солих зүгт том алхам хийж, олон тооны өндөр албан тушаалтнуудыг утгасан гэж Д.Трамп хэлжээ. Шинээр томилогдох удирдлагууд хуучныг бодвол радикал үзэл нь арай бага, асуудалд олон ургальч үзлээр хандах чадвартай байна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Д.Трамп мөн Иран улс өмнө нь бидэнтэй хэлэлцээр хийхээс татглзаж байсан бол одоо биднээс хэлэлцээр хийе гэж гуйж байгаа гэсэн байна.
Газрын тос, шатахууны үнийн өсөлтийн талаар тэрбээр АНУ цэргийн ажиллагаагаа зогсоосон тохиолдолд л буурах боломжтой гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна