Дэлхийн хамгийн сонирхолтой 10 богино хэмжээний кино

2017/01/06
Та бvхэндээ дэлхийн кино урлагийн тvvхэнд хийгдсэн орчин vеийн шуугиан тарьсан 10 богино хэмжээний киног шууд vзvvлэхээр тайлбарын хамт орууллаа. Хvмvvн бидний бодож сэтгэх нь хязгааргvй байдаг бөгөөд хэрвээ чи сайн анзаарах юм бол хажууд чинь байгаа эд зvйлс хvртэл бvхэл бvтэн тvvхийг хvvрнэж чадахуйц дурсамж дуртгалыг хадгалж байдаг гэдгийг эдгээр кино бvтээлvvдээс ойлгож авах болно. Энэ мэдээлэл кино урлаг сонирхдог залууст маань таалагдана гэдэгт итгэл дvvрэн байна. За ингээд тухлан сууж дэлхийн хамгийн "галзуу" арван бvтээлийг сонирхоно уу.

1. Memoirs of a scanner - Сканераар бvтээсэн богино хэмжээний кино
 
Mindfruit продакшны бvтээл энэхvv богино хэмжээний киног  сканераар хийжээ. Уг бvтээл нь 1 минут л vргэлжилдэг ба бvхэлдээ дарсан зургуудаас бvтсэн ч хоорондоо их уялдаатай утга санааг илэрхийлсэн кино болж чаджээ. Найруулагч Damon Stea уг бvтээлийг найруулан олны хvртээл болгосон юм.



2. Between You and me - 2000 зургийн хөдөлгөөнийг ашиглан камераар бvтээсэн богино хэмжээний кино

Энэхvv бvтээл нь олон улсын vзэгчдийг байлдан дагуулсан бvтээл болж чадсан ба томоохон шагнал гардуулах ёслолд шинэлэг санаа номинацид нэр дэвшиж байжээ. Кинон дээр залуу бvсгvй  аппаратаар зураг даран хотоор зугаалж явтал  гэнэт нэг залуу тvvн рvv дайрдаг бөгөөд  vvнээс болоод тэр аппаратаа хаяж зугтаж байгаа хэсэг гардаг ба эцэст нь тvvний аппаратыг өөрийг нь аварсан залуу олоод тvvнд буцаж авчирч өгдөг. Энэхvv бvтээлийг 150000 хvн интернетээр vзсэн бөгөөд тэрнээс ч илvv хvн олон улсын кино фестивалаас уг бvтээлийг vзэж байжээ.



3. Logorama - Оскарын шагнал хvртсэн бvтээл, компаниудын таних тэмдэгийг дvрсэлсэн кино

Энэхvv бvтээл нь 16 минут vргэлжилдэг хөдөлгөөнт кино юм. Уг кино нь бvхий л нэр хvндтэй компаниудын онцлогийг бусдад таниулж байдаг таних тэмдэг буюу лого-г дvрсэлсэн ба кино урлагийн дээд шагнал Academy awards-аас шагнал хvртжээ. 1 минутанд 14-с багагvй логог уг кинонд дvрсэлсэн бөгөөд хvмvvсийн амьдралтай холбож харуулжээ. Уг бvтээлийн vйл явдал OBEY гудамжинд болж байгаагаар дvрслэгдсэн ба лого-нууд нь уг бvтээлд ихээхэн өнгө нэмжээ. 


 
4. Destino - Богино хэмжээний хvvхэлдэйн кино Wallt Disney, Dali нарын хамтын бvтээл

1946 онд алдарт зураач Salvador Dali ба Wallt Disney хамтран Destino хэмээх уг    богино хэмжээний хvvхэлдэйн киног бvтээж эхэлж байжээ. Харин удалгvй тэд хувийн шалтганаар  уг  бvтээлийг хийхээ бvр мөсөн больсон ба хожим нь Wallt Disney-гийн залуу уран бvтээлч  хуучин хувилбарыг нь сэргээж киног бvрэн дуусгасан байна. Энэхvv богино хэмжээний хvvхэлдэйн кино нь маш сайн бvтээл болж чаджээ.



5. Maggie and Mildred - Хатгамалаар бvтээсэн кино

Maggie and Mildred нь Holy Klein-ний бvтээл бөгөөд 2 охины найз нөхөрлөлийг дvрсэлжээ. Klein уг бvтээлээ хийхийн тулд 8 сарын турш vйл явдалаа дvрсэлсэн хатгамалуудыг оёсон ажээ. Эхлээд тэр хатгамалаа гэртээ оёдог байсан бөгөөд харин дараа нь хатгамалуудаа илvv бодьтой болгохын тулд киноны vйл явдалаас хамаарч хаана ч хамаагvй оёдог болсон гэнэ. Харин дараа нь хийсэн бvх зvйлээ компьютерт буулган амьлуулжээ. Киног бvтээхэд 2 жилийн хугацаа зарцуулжээ.



6. Khoda - 6000 зурсан зургаас бvтсэн кино

Хэрвээ уг  киног анх vзэж байгаа бол хэсэг зогсоож нэг vзээрэй зурсан зураг гэдэг нь мэдэгдэж байна уу?  Reza Dolatabadi сургуулиа төгсөх жилдээ энэхvv киног хийх санаа тvvнд төржээ. Кино 5 минут vргэлжилдэг ч гэсэн Reza Dolatabadi энэхvv киноны 6000 зургийг зурахын тулд 2 жилийг зарцуулжээ. Энэхvv бvтээл шоронгоос зугтаж байгаа хоригдлыг дvрсэлсэн бөгөөд их сайн мэргэжлийн бvтээл болж чаджээ. 



7. Click - Богино хэмжээний кино

Уг бvтээл нь хvн хvссэндээ хvрэхийн тулд шантралгvй, зорьсон зорилгоосоо няцахгvй байх ёстой гэдгийг харуулсан. Уг богино хэмжээний  кинон дээр хvн төрөлхтөнийг нисгэж чадах тийм төхөөрөмж хийх хvсэлтэй, сахалтай зохион бvтээгчийг дvрсэлсэн байдаг бөгөөд тvvнд хэн нэгэн хvнийг нисгэж чадах төхөөрөмж бvтээдэг vйлдвэрийг vзvvлсэнээр тэрээр уг төхөөрөмжөө хийх нууцыг мэдэж авч байгаа нь гардаг.



8. Telephone – Lady Gaga-ын богино хэмжээний кино

Telephone бол Америкийн дуучин Lady Gaga-ийн 2 дахь альбом болох "The Fame Monster" –д орсон дуу бөгөөд дуучин Beyonce-той хамтран дуулснаар олны хvртээл болжээ. Уг клип 8 минут vргэлжилдэг ба Lady Gaga шоронд орж байгаагаар эхэлдэг, Клипний эхэнд  дуучин маань мөртэй даашинд өмссөн байдаг бөгөөд 2 харуул тvvний бvх хувцасыг тайлж нvцгэлж  байгаа хэсэг гардаг. Энэхvv клип ихээхэн шуугиан тарьсан тvvний сайн бvтээлvvдийн нэг яах аргагvй болж чаджээ.



9. Muto - Сараачсан зурган кино

Энэ vнэхээр галзуу кино болж чаджээ. Энэ кинон дээр гарсан бvх ханын зурагнууд Buenos Aires-ын  ханын гадна болон дотор талд байсан зурагнууд юм. Энэхvv богино хэмжээний кино нь Blu гэдэг хvний бvтээл ажээ.



10. Pac man - Сvнсний талаар vнэн тvvх
 
Энэ киноны нэрийг Pac man гэдэг бөгөөд 4 хvн сvнсний дvрд тоглон өнгийн уут нөмөрсөн байх ба  шар аварга мангасаас зугтаж байгааг харуулсан байна. 
 


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна