Эмэгтэйчүүд бидний тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй сарын мөчлөг үе. Гэхдээ эдгээр өдөрүүдэд энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг нь сонгох вэ гэдэгт эргэлздэг. Бүсгүйчүүд тампоноос илүүтэй энгийн ариун цэврийн хэрэглэлийг илүүтэй хэрэглэдэг.Зарим нэг эмэгтэйчүүдэд тампон хэрэглэх нь биед зовиуртай, төвөгтэй санагдах нь бий. Тэгвэл тампон болон энгийн ариун цэврийн хэрэглэлийн тухай товчхон мэдээлэл хүргэхээр энэ удаагийн зөвөлгөө булангаа хүргэж байна.
Энгийн ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдалтай. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой.
Харин Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг.Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг.Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тампон янз бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй.004
Нэмэлт мэдээлэл хүргэхэд судалгаагаар эмэгтэйчүүдийн 73% нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох илрэл гардаг гэжээ.Тиймээс эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг хэрэглэх хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна