УИХ-ын эмэгтэй гишүүд сүүлийн үед чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр зохисгүй үйлдэл гаргаж шүүмжлэлд өртсөн тохиолдол хэд хэд гарсан. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бохь зажилу, Б.Ундармаа суудлаа андуурсан бол М.Оюунчимэг хуралдааны үеэр юм идэж буй бичлэгүүд сошиал ертөнцийн ярианы сэдэв болов.
Шүүмжлэлд өртсөн гишүүдээс Н.Амарзаяа Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт оролцох үеэрээ уучлал хүссэн бол М.Оюунчимэг News.mn сайтад өгсөн ярилцлагадаа зохисгүй үйлдэл дахиж гаргахгүй гэж “амлажээ”.
Тэрбээр “Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм, өнгөрсөн мягмар гариг. Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шокладны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, Цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ” гэх тайлбар хэлжээ.
Б.СОНДОР
Сэтгэгдэл бичигдээгүй байна