ОХУ адууны сахуу өвчний вакциныг Монголд үйлдвэрлэж эхэлжээ

Х.Батсайхан
3 цаг 23 минутын өмнө

ОХУ адууны халдварт сахуу өвчний эсрэг вакциныг Монголд үйлдвэрлэж эхэлжээ. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр "Якутскийн шинжлэх ухааны төв" Холбооны судалгааны төвийн Якутскийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мал эмнэлгийн биотехнологийн лабораторийн эрхлэгч Михаил Неустроев энэ талаар мэдээлсэн байна.

ОХУ-ын Якут улс гадаад улс орнуудад лицензийн гэрээгээр сахуу өвчний вакцин үйлдвэрлэдэг бөгөөд энэ хүрээндээ манай улсад үйлдвэрлэж байгаа аж. Цаашид Казахстан, Киргизстан, Узбекистан улсуудад үйлдвэрлэхээр яриа хэлэлцээр явуулж буй юм байна.

Адууны сахуу өвчний вакциныг Якутскийн эрдэмтэд 2001 онд бүтээж, 2021 онд шинэчилсэн бөгөөд 97,6 хувь хүртэл хамгаалах чадвартай болох нь тогтоогджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна