Жолоодох эрхээ 6 сараар хасуулсан байсан Л.Гүндалай дахин жолоо барьсан тул 400,000 төгрөгөөр торгоно

Т.Отгонсувд
2 цаг 42 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн наймдугаар сард орон нутгийн замд явахдаа 140 гаруй км хурдтай явж буйгаа бичиж цахим орчинд нийтэлсэн. Түүний үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж шалгасан. Улмаар Л.Гүндалайгийн жолоодох эрхийг зургаан сараар хасч, торгосон байна. 

Гэвч тэрбээр сошиал хуудастаа дахин жолоо барьж буй бичлэгээ нийтэлж, "Би машинаа бариад явж байгаа" хэмээсэн. 

Тэгвэл жолоодох эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм. Энэ нь 400.000 мянган төгрөг. 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.95
    56 минутын өмнө

    Өнөөдөр Монголд Мөнгөтэй хүн хуулиас гадуур юмаа. Дураараа юм бна. Баавартай юм бна. Үзлээ харлаа.

    Хариулах
  • 202.9.46.35
    1 цагийн өмнө

    УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Гүндалай бусдыг уриалж, турхирч, хуулийг гууль болгож буй нь таалагдахгүй байна!

    Хариулах