Азийн хөгжлийн банк (АХБ) 2025 онд “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн бүс нутгийн тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагуудыг шалгаруулж, Голомт банк “Монгол улс дахь Шилдэг түнш банк” шагналын эзэн боллоо.
Зүүн гар талаас АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан газрын захирал Стивен Бек; Голомт банкны ОУБГ-ын Худалдаа, бүтцэт санхүүжилтийн хэлтсийн захирал Чулуунбатын Үнэнгэрэл; АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний газрын, Зүүн өмнөд болон Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Роберто Лева; АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний газрын зөвлөх Цолмонгийн Бат-Эрдэнэ
Энэхүү хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүс нутгийн банкнуудаар дамжуулан хөгжиж буй орнуудын импорт, экспорт, ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих, ил тод, хүртээмжтэй санхүүжилтийн орчинг бүрдүүлэх зорилготой.
Олон улсад нэр хүнд бүхий дээрх шагналыг хүртсэн нь Голомт банкны хувьд харилцагчдадаа үзүүлж буй гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээ болон олон улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлсний илрэл юм.
Голомт банк 2010 онд анхлан АХБ-тай гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2024 оноос тус хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг корпорейт болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг гадаад худалдааны цар хүрээгээ тэлэхэд нь бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж буй.
Түүгээр зогсохгүй Монгол Улсын банкны салбар дахь гадаад худалдааны санхүүжилтийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг Голомт банк нь 2025 оны долоодугаар сарын байдлаар нийт аккредитив болон баталгааны нээгдсэн дүнгээр 50.5%, нээгдсэн тоогоор 42.4%-ийг тус тус гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна.
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна